Асуулт / Хариулт

Түгээмэл асуудаг Асуултууд

Ландэкс ХХК нь 15 жилийн турш харилцагч нартайгаа хамтран ажиллах явцад үүссэн асуулт болон хариултуудыг та энэ хэсгээс харах боломжтой. Хэрэв танд өөр асуулт байвал Харилцах хэсгийн Холбоо барих хэсэгт орж бидэнд илгээгээрэй.


А цэгээс В цэг хүртэл зөөгдөж байгаа ачааны хөдөлгөөн юм. Үүнд ачаа өргөлт, буулгалт, бэхлэлт,гадаад улс орнуудын хяналт шалгалт гэх мэт энэ бүх байдал бидний эсрэг эргэсэн тодорхой бус үед бүхнийг эртнээс харж тээвэрлэлт хийх хэрэгтэй болдог тааварлашгүй бизнесс юм. Ачаа тээвэрт тохиолдож болох саад бэрхшээл, осол аваарь, байгалийн давагдашгүй гамшиг зэрэг маш олон хүчин зүйлсийн нөлөөгөөр Аль ч тээвэр зууч таны ачааг хүссэн газарт, хүссэн хугацаанд тань хүргэж өгнө гэж 100 хувь баталгаа гаргах боломжгүй юм. Гэсэн ч таны тээвэр зууч энэ бүх хүндрэл бэрхшээлийг даван туулахаар байнга хичээж ажилладаг.

Тээвэр зууч бол хувь хүн аж ахуйн нэгжийн ачаа тээврийг зөөвөрлөх,үүнтэй холбогдон гарах бүх төрлийн асуудлыг зохицуулж зуучилдаг компани юм. Ихэнх тээвэр зуучууд гардан тээвэр хийдэггүй бөгөөд тээвэрт 3 дагч тал болон оролцдог.Тээвэр зууч бол тухайн ачаа бараанд ямар төрлийн тээвэр зохицох тухайг мэргэжилтний зүгээс харж агаарын тээврийн,усан замын тээврийн, төмөр замын тээврийн, авто замын тээврийн төрөлжсөн компаниудтай холбогдон тэдгээрт тухайн ачаа бараанд тохирох төрөлийг тодорхойлж зай талбайн захиалга хийж тээвэрлэлтийг зохицуулдаг.

Тус компанийн албан ёсны хаяг нь Баянгол дүүрэг , Варьете бизнес төв 418. /Ертөнцийн зүгээр төмөр замын олон улсын билетийн төвийн зүүн хойд талд/

Дотоодын болон олон улсын логистик тээврлэлтийг чингэлэгтэй, задгай, түүвэр, байдлаар энгийн, хэтрүү овортой, хэтрүү хэмжээтэй ачааг буухиа, төслийн,экспортын импортын бүрдүүлэлттэй, далайгаар төмөр замаар,агаарын замаар, авто замаар тээвэрлэж гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээ,агуулахад хадгалах болон тээвэрлэлттэй холбоотой бүх төрлийн үйлчилгээг багтаасан цогц ойлголтыг Тээвэр зуучийн үйлчилгээ гэнэ.

Үйлчлүүлэгч тээвэрлэлт эхлэхээс өмнө урьдчилан төлөх төлбөрийн нөхцөл юм. Энэ нь олон улсын тээвэрт ихээхэн түгээмэл байдаг.

Энэ нь postpaid буюу дараа нь төлөх гэдэгтэй ижил агуулагтай төлбөрийн нөхцөл. Тээвэрлэлтийн эхэнд болон тээвэрлэлтийн явцад бус, А цэгээс В цэгт тээвэрлэлт явагдаж ачаа бараа ирсэн хойно төлбөрөө төлөх нөхцөл юм.

Ландекс ХХК-ийн үйлчлүүлэгч тооцоогоо валютаар хийх тохиолдол болон, Монгол төгрөгөөр хийх тохиолдолд Худалдаа Хөгжлийн Банкны тухайн өдрийн ханшаар тооцож авдаг.

Ландекс ХХК-тай холбоотой үйлчилгээний төлбөрийг бэлэн болон дансаар, мобайл банкны гүйлгээ хэлбэрээр хийж болно. Бэлнээр бол УБ хот дахь төв оффист / Баянгол дүүрэг , Варьете бизнес төв 418/ Дансаар бол Ландекс ХХК-ийн Худалдаа Хөгжлийн Банкны 453015319 төгрөгийн данс, Голомт банкны 1102106838 ам.долларын дансанд хийж болно.

LCL гэдэг нь “Less than a Container Load” гэсэн англи үгийн товчлол бөгөөд дангаараа бүтэн чингэлэг хүрэхээргүй ачаа буюу задгай ачаа гэдэг утгаар ашиглагддаг. Ийм төрлийн ачааг тусгайлан тавцанд тавих, тусад нь хайрцаглах байдлаар бусад ачаатай болон дангаар нь тээвэрлэдэг.

(Less than a Truckload). Гэсэн үгийн товчлол бөгөөд ялгаа нь авто замын тээвэрт ашигладаг.

Энэ нь Roll on – Roll off буюу том овортой дугуйт техникийг тавцанд ачиж тээвэрлэхэд хэрэглэдэг нэршил юм.

bill of lading (or BOL or B/L) гэж албан ёсны товчлолд байдаг. Энэ нь ачааг илгээгчээс тээвэрлэгчээр дамжуулан ачаа барааг нэрлэсэн газар боомт дээр тээвэрлэн хүргэж ирсэн тухай баримт бөгөөд худалдан авагчийн нэр хаяг ихэвчлэн бичигдсэн байдаг.

HTS Code (or Harmonized Tariff System Code) гэсэн үгийн товчлол. Энэ нь дэлхийн улс орнуудын бараа бүтээгдэхүүний худалдааны жагсаалтаас гарсан олон улсын үнэлгээний код бөгөөд аливаа улс оронд тухайн бараа бүтээгдэхүүн тээвэрлэгдэн орж ирэхэд гаалийн бүртгэлд ашигладаг.

Энэ нь Олон улсын худалдааны танхимаас олон улсын худалдааны үйл ажиллагаанд зориулан гаргасан худалдааны нөхцөлүүд юм. . Incoterms-ийн нөхцөлүүд нь худалдаатай холбоотой өртөг зардал, эрсдэл хүлээх тал, тээвэрлэлтийн цэг, нөхцөл зэргийг нарийвчлан зааж өгсөн олон улсын дагаж мөрдөх худалдааны нөхцөл юм. Хамгийн түгээмэл нь FAS, CFR, CIF, болон DDP нөхцлүүд байдаг.