Монгол далайчид Ражин боомтоор туршилтын тээвэрлэлт хийнэ
Монгол Улс 1996 онд Далайн Олон Улсын байгууллагын гишүүн орон болж, тус байгууллагаас батлан гаргасан 23 конвенци, тэдгээрийн нэмэлтүүдэд нэгдэн орсон билээ. Тэгвэл Зам, тээврийн сайд А.Гансүх “Далайн хөдөлмөрийн тухай” Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын 2006 оны конвенци, “Аврах ажиллагааны тухай” 1989 оны Лондонгийн конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслүүдийг УИХ-д өчигдөр өргөн барьсан юм. [...]