Ландэкс компани үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд чиглэсэн төмөр замын тээвэрлэлтийг Хятад, ОХУ, Европын улсууд болон бусад улсын хооронд зохион байгуулахдаа мэргэшсэн туршлагатай.
Тус компанийн бүтэн контейнэр тээвэрлэлтийг төмөр замаар идэвхтэйгээр зохион байгуулдаг. Бидний төмөр замын тээврийн үйлчилгээ нь А цэгээс Б цэг рүү задгай ачаа болон контейнэрийг найдвартай тээвэрлэхэд чиглэдэг. Мөн түүнчлэн бид төмөр замын тээвэрлэлттэй холбоотой гаалийн бүрдүүлэлт, терминал өргөлт буулгалт, хаалганд хүргэх болон дотоод түгээлтийн үйлчилгээнүүдийг давхар хийж гүйцэтгэдэг. Манай компани 20 болон 40 тоннын чингэлэгээр хүнд болон хэтрүү овортой ачаа, хөргөлтөнд байх болон тусгай нөхцөлтэй, аюултай бүх төрлийн ачааг хүлээж авах боломжтой. Ландэкс компани Монгол улсдаа төмөр замын тээвэрлэлт хийх, зуучлах тусгай зөвшөөрлийг Зам тээврийн яамнаас авсан. Компанийн хувьд төмөр замын тээвэрлэлт хийхдээ Хятад болон Европын төмөр замын компаниуд, зуучуудтай нягт хамтын ажиллагаатайгаар өнгөрсөн жилүүдийг үдээд байна. Бид хагас болон бүтэн вагон ашиглан төрөл бүрийн ачааны тээвэрлэлт хийх боломжоор хангагдсан.
Манай төмөр замын холимог тээврийн үйлчилгээ:
- Европ, Хятад, Дундад Азийн орнууд болон хуучин ЗХУ-ын харьяанд байсан улсуудруу 40 болон 20 футын баталгаат чингэлэг тээвэрлэлт
- Стандарт чингэлэгээр усан зам, төмөр зам, авто замаар холимог тээвэрлэлтийн үйлчилгээ
- Чингэлэгийн аюулгүй байдал хангалт, аюулгүйн лац тавих
- Хүнд болон хэтрүү овортой задгай ачаа, чингэлэг тээвэрлэхэд тохиромжтой хагас болон тавцант вагоны тээвэр үйлчилгээ
- Төмөр замын терминал болон хаалганд хүргэх үйлчилгээ
- Ачааны тээврийн өмнөх болон дараах үзлэг шалгалт
- Өдөр тутмын ачааны замын мэдээ
- Цистерн болон үр тарианы вагон
- Хөргөлттэй вагон