Тээвэрлэлтийн явцад ачааны хүрэх хугацаа хойшлох, транзит тээврийн үед алдагдах, гэмтэх, хулгайд алдах зэрэг эрсдэл гарч болзошгүй байдаг. Энэ тохиолдолд ачаа илгээгчийн зүгээс ачааны нэмэлт даатгалын талаарх асуудал үүсдэг. Үүнийг шийдэх арга, ялангуяа улс хооронд тээвэрлэж буй ачааны хувьд санхүүгийн алдагдал үүсгэхгүй байх гол нөхцөл нь Даатгал юм. Хэрэв та импортлогч бөгөөд ачааныхаа бүх төлбөрийг төлсөн, мөн та экспортлогч болоод ачаагаа ямар ч барьцаагүй тээвэрлэлтэнд хүлээлгэн өгсөн бол тээврийн явцад гарах алдагдал гэмтлийн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?Таны ачаа 100 хувь хохиролгүй гарах боломжтой эсэхийг сайн бодох шаардлагатай.
Ачааны даатгалын бонд нь таны ачаанд ямар нэгэн үнэ цэнэ хугацааны хязгаарлалтгүйгээр эрх олгож эсвэл бэлэн барьцаа баталгааг олгож эрсдэл гарсан тохиолдолд (алдагдал, дутагдал, гэмтэл) таны ачааг бүрэн бүтэн хүлээлгэн өгөх боломжийг олгох юм. Тусгай ачааны даатгалын хувьд даатгалын компани өөрсдөө таны ачааны бүрэн бүтэн байдлыг хариуцна.
Ачаа илгээгч өөрсдийн ачаа бараагаа тээвэрлэгчийн эсвэл хүлээн авагчийн даатгалд бүрэн хангагдсан байх явдлыг ихэнх тохиолдолд таашааж үздэг. Гэвч энэ нь практикт хангалтгүй үр дүнтэй байдаг. Учир нь тээвэрлэгчийн хувьд л гэхэд даатгалын хамрах хүрээ нь тээврийн хугацаанаас хамаарч хязгаарлагдмал шинж чанар луу шилждэг. Энэ нь тухайн ачааг даатгалд бүрэн хамрагдах боломжгүй болгож эрсдэл гарсан үед хугацаанаас хамаарсан зардлыг ихэсгэдэг. Хүлээн авагчаас хамруулах даатгал нь мөн ачааг эрсдэлээс 100 хувь хамгаалж чаддаггүй. Тиймээс бид даатгалын зах зээлд чиглэгдсэн мэргэжлийн туршлага бүхий өрсөлдөхүйц үнийг таны хүссэн ачаа тээвэрлэлтэнд зориулан гаргаж өгч болно.