Ландекс компанийн орон нутгийн болон хилийн зурвас боомт дээрх гаалийн зуучлагч, төлөөлөгч нар таны ачааг цаг тухай бүрт нь хурдан шуурхай хилээр гаргах гаалиар нэвтрүүлэх бичиг баримт бүрдүүлэх үйл ажиллагааг газар дээр нь хариуцан ажиллана.
Ландэкс компани байгуулагдсан үеэсээ Монголын гаалийн байгууллагатай хамтарч ажилласаар ирсэн. Та манай гаалийн зуучлалын багт хандсанаар Монголын гаалийн дүрэм журам зохицуулалтын дагуу ачаагаа хурдан хугацаанд хүлээн авах боломжтой. Бид бүх төрлийн ачааны гаалийн бүрдүүлэлтийг дараах газруудад хийж байна:
- Буянт Ухаа дахь Гаалийн газар
- Улаанбаатар Хот дахь Гаалийн газар
- Замын –Үүдийн Гаалийн газар
Бид эх орондоо гадаадын болон дотоодын хөрнгө оруулалттай100 гаруй томоохон компаниудтай хамтарч ажилладаг. Үүнээс дурьдвал:
- Оюу Толгой
- Вагнер Ази Тоног төхөөрөмж
- Трансвест Монголиа
- Вагнерс Глобал Сервисэс Монголиа
- JICA Монгол
- Таван Богд
- Петровис
- ИЭК
- Наран Их дэлгүүр
- Аянчин Оутфиттерс зэрэг
Бид үйлчлүүлэгчдэдээ шаардлагатай байгаа бичиг баримтын бүрдүүлэлтийн үйлчилгээг бүрэн хийж өгнө.
Бид олон улсын түвшинд бүх төрлийн ачаан дээр хяналт шалгалтыг хийж, шаардлагатай бичиг баримтаар хангана.
Бид бичиг баримтын бүрдүүлэлттэй холбоотой банкны баримт гэрээ хэлэлцээр бусад бичиг баримтыг хянаж холбогдох заавар зөвлөгөөг өгнө.