Захирлын мэндчилгээ
Ө. Гэрэлмаа
Ерөнхий захирал
Ландекс компани 2000 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Бид байгуулагдсан үеэсээ үйлчлүүлэгчээ дээдлэх энгийн хэрнээ эрхэм зорилгыг мөрдсөөр ирсэн. Бүхнийг шинэтгэн сайжруулах хүсэл тэмүүлэл маань хөтлөн, бид сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд өсөн дэвжиж Монгол Улсад олон улсын тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулж байгаа тэргүүлэх компаниудын нэг болоод байгаа билээ.
Манай компанийн салбар оффисууд үйлчлүүлэгчдийн тээвэр сонирхдог гол зах зээл болох Япон, АНУ, Хятад улсуудад нээгдсэн нь олон улс дахь түншийн харилцааг маань улам өргөжүүлж байна. Ингэснээрээ үйлчлүүлэгчиддээ найдвартай, шилэн харилцааг нэвтрүүлээд байна.
Бидний үргэлж анхаардаг зүйл бол үйлчлүүлэгчдийн Ландекс-аас хүлээх хүлээлт, түүнийг шинэтгэн сайжруулах арга замыг олох, тэдний шилдэг сонголт байхыг зорьж байна.
Цогц үйлчилгээ үзүүлдэг зууч компанийн хувьд бид үйлчлүүлэгчдийнхээ хүссэн үйлчилгээнүүдийг нэг шүхэр дор буюу цогц байдлаар шийдэж өгөхийг хичээдэг . Ойрын ирээдүйд бидний анхаарлаа хандуулж буй зүйл бол үйлчлүүлэгчдийн шаардаж буй олон янзын хэрэгцээ үүнд нийцсэн шинэчлэн сайжруулсан бодлого, технологид суурилсан шийдэл байх болно.
Бид өдөр тутмын үйл ажиллагаагаа Ландэкс компанитай нягт холбоотой явуулдаг бөгөөд захирал Ө.Гэрэлмаагийн чин сэтгэлийн хамтран ажиллагааны ачаар манай бизнес улам хурдацтай өргөжсөөр байна.
- Батболд Сайханбилэг
Ландэкс ХХК нь байгуулагдсан үеэсээ үйлчлүүлэгчээ дээдлэх энгийн хэрнээ эрхэм зорилгыг мөрдсөөр ирсэн. Бүхнийг шинэтгэн сайжруулах хүсэл тэмүүлэл маань хөтлөн, бид сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд өсөн дэвжиж Монгол Улсад олон улсын тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулж байгаа тэргүүлэх компаниудын нэг болоод байгаа билээ.
- Ганзориг