Монгол улсын далайн тээврийн байр суурь

2009 онд ОУДБ-с гаргасан далайгаар тээвэрлэсэн ачаа тээврийн нийт жин буюу даацаар жагсаасан үзүүлэлтээр Монгол улс ОУДБ-ын гишүүн 169 орноос нийт далайгаар тээвэрлэсэн ачаа барааны даацаар /860 гаруй мянган тонн/ 60 дугаар байр эзэлсэн тухай статистик мэдээ албан ѐсоор гарсан байдаг.

Цаашдын зорилт

Далайд гарцгүй 40 гаруй улсын нэгэнд тооцогддог Монгол Улс цаашид өөрийн хөлөг онгоцтой болж экспорт, импортын бүтээгдэхүүнийг хамгийн хямд өртөгтэй тээвэр болох далайн тээврээр гүйцэтгэх, далайд гарах гарцыг бусад далайн орнуудтай хэлэлцэн тохиролцох замаар бий болгож аж ахуйн нэгж, дотоод гадаадын байгууллагыг тус салбарт амжилттай үйл ажиллагаа явуулах нөхцлийг бүрдүүлэхэд оршино.

Монгол Улсын Их Хурлаас 2013 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичиг батлагдан гарлаа.

Монгол Улс ашигт малтмалын томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулж эхэлснээр эдийн засгийн өсөлт түргэсэх, олборлох, боловсруулах үйлдвэрлэлийг дагаж машин, тоног төхөөрөмж, өргөн хэрэглээний барааны импорт, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж, ачаа эргэлт эрс өсөх хандлагатай байгаа бөгөөд үүнийг дагаад тээврийн салбарын хөгжлийг эрчимжүүлэх шаардлага зүй ёсоор гарч байна. Далайд гарцгүй, дэд бүтэц сул хөгжсөн, өргөн уудам нутаг дэвсгэртэй Монгол Улсын хувьд агаарын тээвэр нь стратегийн чухал ач холбогдол бүхий салбар бөгөөд цаашид эдийн засгийн хөгжлийн хөшүүрэг болохын хувьд агаарын тээврийн салбарыг нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон тодорхойлж, хөгжүүлэх шаардлагатай гэж үзэж, нийт 10 бүлэгтэй ”Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын баримт бичгийг батлан гаргалаа. Энэхүү бодлого нь бүтцийн хувьд:

  • зорилго
  • хэрэгжүүлэх зорилтууд
  • шаардлагатай эрх зүйн зохицуулалт
  • төрөөс агаарын тээврийн талаар баримтлах зарчим
  • нисэхийн аюулгүй ажиллагаа
  • нислэгийн аюулгүй байдлын чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлууд
  • нисэх буудлын болон үндэсний агаарын тээвэрлэгчийн талаар баримтлах бодлого
  • хүний нөөцийн бодлого
  • бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэр
  • бодлого хэрэгжүүлснээр гарах үр дүнгийн талаар
гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдэж байгаа юм. ”Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ыг Улсын Их Хурлаас баталсан “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”, “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”, “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого” зэрэг өмнө батлагдан гарсан бодлогын бичиг баримт, хөтөлбөрүүдтэй уялдуулан хийсэн болно.

Бодлогыг боловсруулахад ХБНГУ, Бельги, Голланд, Европын холбоо, АНУ, Канад, Австрали, Япон, БНСУ, Сингапур, ОХУ, БНХАУ, Сингапур зэрэг салбарын хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч улсуудын иргэний нисэхийн салбарын талаар судалгаа хийж, Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO), Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний олон улсын байгууллага (CANSO), олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо (IATA) зэрэг салбарын хөгжилд нөлөө бүхий олон улсын байгууллага, холбоодоос гаргасан заавар, зөвлөмж, стандартыг ашигласан байна. ”Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлснээр дараахь ач холбогдолтой юм. Үүнд:

  • Байршлын давуу талаа ашиглан даяаршлагдсан иргэний агаарын тээврийн нэгэн бүрдэл болж, Монгол Улсад олон улсын зорчигч болон ачаа тээврийн бүс нутгийн хэмжээний зангилаа (Hub) бий болно;
  • Томоохон хот суурин газруудыг олон улстай холбосон үндэсний агаарын тээврийн нэгдсэн сүлжээтэй болно;
  • Агаарын тээвэрлэгч компаниуд олон улсад өрсөлдөх чадвартай болж гуравдагч ертөнцтэй шууд холбогдох нөхцөл боломж бүрдэнэ. Монгол Улсын гадаад харилцаа, худалдаа өргөжнө;
  • Иргэний нисэхийн салбарын хөгжилтэй уялдан олон улсын болон орон нутгийн нислэгийн тоо нэмэгдэж тээврийн тариф буурна. Агаарын тээврийн багтаамж нэмэгдэж тариф буурснаар агаарын тээврийн ложистик бүрэн хэмжээгээр хэрэгжих боломж бүрдэнэ;
  • Дотоодын агаарын тээврийн өргөн сүлжээ бүрэлдэжбүс, орон нутгийн болон Монгол Улс эрчимтэй хөгжих нөхцөл нэмэгдэнэ;
  • Иргэний нисэхийн салбарт аюулгүй ажиллагааны өндөр стандарт бий болж, Монгол Улсын агаарын тээврийн нэр хүнд өсч, агаарын тээврийн салбарт бүс нутагтаа тэргүүлэх орнуудын хэмжээнд хүрнэ;
  • Аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлнэ;
  • Өргөн уудам нутаг дэвсгэрийг хамарсан ерөнхий зориулалтын агаарын тээврийн сүлжээ бүрэлдэж, нийгмийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх боломж бүрдэх юм
УИХ-ын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх Э.Ганболд