Тээвэрлэлтийн мэргэжлийн зөвлөгөө

Бидний консалтингийн үйлчилгээ нь үйлчлүүлэгчдэдээ хамгийн чухал шаардлагатай үйл ажиллагаа болон тээврийн боломжуудыг шийдвэрлэхэд тусалдаг. Энэхүү үйлчилгээ нь олон улсын тээвэрлэлтийн төлөвлөлт болон логистик идэвхжүүлэлт, гадаад үйлдвэрлэлийн байгууллын үйл ажиллагаа, хангалт технологийн талаар мэргэжлийн зөвлөгөө өгөхөд чиглэгддэг.

Ландэкс компани үйлчлүүлэгчдийнхээ тухайн зах зээлд хамрагдах боломж нөхцөлийг бүрдүүлэх үүднээс тээвэрлэлт болон логистик нийлүүлэлтийн иж бүрэн төсөл төлөвлөгөөн дээр хамтран ажилладаг. Бид үйлчлүүлэгчдэдээ далайн тээвэр, төмөр зам, авто зам, тээврийн бусад дэд бүтэц, жижиг илгээлт болон буухиа шуудан илгээлт зэргээр дэлхийд тэргүүлэх томоохон компаниудтай хамтран ажиллах саналыг тавьдаг.

Ландэкс компаний тээвэр болон логистикийн зөвлөх мэргэжилтнүүд таньд дараах асуудлуудыг шийдвэрлэхэд тусална. Үүнд:

  • Ачаа тээврийн маршрут, газарзүйн зураглал
  • Агуулахжуулалт ба нөөц татан авалт
  • Зах зээл чиглэсэн, тээврийн сүлжээний оновчлол
  • Ачааны сав баглаа боодол, чанарын менежмент
  • Гаалийн бүрдүүлэлт, бичиг баримтжуулалт
  • Төслийн ачааны тээвэр
  • Гуравдагч орны логистик үйлчилгээ

Бид таны Зорилгыг Төлөвлөгөөг Амжилтыг хэрэгжүүлэхэд тусална.

Бидний үйлчилгээний загвар таны санхүүгийн болон үйл ажиллагааны зорилтыг дэмжих хөшүүрэг болно. Үйлчлүүлэгч бүрийн давтагдашгүй хэрэгцээ шаардлагын үүднээс бид тээврийн үйлчилгээгээ эхлэлээс нь дуусах хүртэл 5 үе шат бүхий логистик шийдлийг таньд санал болгоно.

1. Судалгаа

  • Үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагыг тандах
  • Нийлүүлэгчтэй холбоо тогтоож, эцсийн хугацааг тодруулах
  • Ачаа болон баглаа боодлыг тодорхойлох
  • Тээврийн хугацаа болон өмнөх дараах ажилбаруудыг баталгаажуулах

2. Төлөвлөлт

  • Сүүлчийн хугацааны дагуу тээврийн хуваарь гаргах
  • Тээврийн дагуух худалдааны нөхцөлийг баталгаажуулах
  • Очих улсын нөхцөл шаардлагыг тандах
  • Тээвэрлэлтийн төлөвлөгөөг гаргах
  • Тээврийн төрөл сонгож тохиромжтой баглаа боодол хийх

3. Үнэ

  • Худалдааны гэрээн дэх тээврийн нөхцөлийг баталгаажуулах
  • Хугацаа болон өртөгт тулгуурласан үнийн цуглуулбар авах
  • Үйлчлүүлэгчид шаардагдсан үнийн шийдлийг гаргаж өгөх

4. Гүйцэтгэл

  • Тээвэрлэгчийг татан оролцуулах
  • Хүлээн авагч болон нийлүүлэгчээс шаардлагтай баримтуудыг авах
  • Тээврийн өмнөх болон дараах шаардлагатай хяналт шалгалтыг хийх
  • Экспорт болон импортын гаалийн бүрдүүлэлтийг зохион байгуулах

5. Хяналт

  • Тээврийг эхлэх хугацааны хяналт
  • Үйлчлүүлэгчийн шаардсан хугацааны харьцуулалт
  • Гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтыг бүртгэх
  • Тээврийн сүүлийн хугацааг нийлүүлэч болон хүлээн авагчаар баталгаажуулах
  • Тээврийн нийт хугацаан дахь үйл ажиллагааны хяналтыг бий болгох.