Мэдээний архив

Монгол далайчид Ражин боомтоор туршилтын тээвэрлэлт хийнэ

Монгол Улс 1996 онд Далайн Олон Улсын байгууллагын гишүүн орон болж, тус байгууллагаас батлан гаргасан 23 конвенци, тэдгээрийн нэмэлтүүдэд нэгдэн орсон билээ. Тэгвэл Зам, тээврийн сайд А.Гансүх “Далайн хөдөлмөрийн тухай” Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын 2006 оны конвенци, “Аврах ажиллагааны тухай” 1989 оны Лондонгийн конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслүүдийг УИХ-д өчигдөр өргөн барьсан юм. [...]

Гадаад худалдааны алдагдал 98.6 хувиар буурлаа

Энэ оны эхний есөн сарын байдлаар Монгол Улсын гадаад худалдааны алдагдал 24.4 сая ам.долларт хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 98.6 хувь буюу 1703.2 сая ам.доллараар буурсан үзүүлэлт юм. Энэ нь экспорт 29.8 хувиар өссөн, импорт 16.1 хувиар буурсантай холбоотой аж. Гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ мөн хугацаанд 8068.1 сая ам.долларт хүрлээ. Үүнээс экспорт 4021.8 сая ам.долалр, импорт 4046.2 сая ам.доллар болсон байна. [...]

ОХУ малын гаралтай дайвар бүтээгдэхүүн импортлохыг хориглолоо

ОХУ Европоос оруулж ирдэг мал, үхэр, гахай, шувууны гаралтай дайвар бүтээгдэхүүн, өөх тосыг импортлохыг түр хугацаагаар хориглох шийдвэр гаргажээ. Уг хоригийг аравдугаар сарын 21-нээс эхлэн мөрдөж эхлэхээр болсон гэж ОХУ-ын хөдөө аж ахуйн “Россельхознадзор” хяналтын байгууллагаас мэдээлсэн байна. Хориг тавих болсон шалтгааныг хэд хэдэн хүнсний бүтээгдэхүүнээс өвчин үүсгэгч нян, хүнд металлууд илэрсэн учир ийнхүү түр хугацаагаар хориг тавихаар болсон гэж тайлбарлажээ. [...]