Компанийн танилцуулга

Гялалзсан амжилтын Хөгжингүй ирээдүйн Бизнестийн өргөжилтийн зүг Ландэкстэй хамт!

Олон Улсын Тээвэр Зуучлалын Landex компани 2000 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Байгуулагдсан цагаасаа харьяа яам, тамгын газруудаас тээвэр зуучлалын зэрэглэл ахиулах шатлал, шалгууруудыг амжилттай давсан батламжуудын эзэн болж, өнөөдөр салбартаа тэрүүлэгч компаниудын нэг болоод байгаа билээ.


Бид Хэн бэ

Ландэкс компани 2 тивийн 3 улсад /МУ, Япон, АНУ/ /БНХАУ?/ байршин үндсэн үйл ажиллагаа явуулж буй бөгөөд дотоодын болон олон улсын хэмжээнд тээврийн аль ч төрөлд түншийн тааламжтай харилцаатай. Ландекс компани ази, европ, америк, австрали тивийн 20 гаруй тээвэр зуучийн компаниудтай гэрээтэйгээр, мөн түншлэлийн журмаар 5 тивийн 60 гаруй тээврийн компаниудтай /давхардсан тоогоор/ хамтран ажилладаг.

Бидний ажлын салшгүй нэг хэсэг бол дотоодын ачаа тээвэр. Компанийн төлөөлөгчийн газар Дархан, Эрдэнэт хот, Замын Үүд, Сүхбаатарын боомтод үйл ажиллагаа явуулдаг.

Аливаа бизнесс орлого ашгаа нэмэгдүүлэхээр бараа бүтээгдэхүүндээ экспорт,импортын тээвэр хийх шийдвэр гаргасан тэр мөчөөс эхлэн олон арван саад бэрхшээлтэй нүүр тулгарч эхэлдэг. Таны энэ асуудлыг Ландекс компани мэргэжлийн түвшинд шийдвэрлэж өгнө. Бид үйлчлүүлэгчийнхээ ачааг дэлхийн өнцөг булан бүрээс агаарын, усан, авто болон төмөр замаар хүссэн газарт тань хамгийн найдвартай, хурдан шуурхай, аюулгүй хүргэх. Үйлчлүүлэгч бүрийн хэрэгцээ шаардлагыг хүндэтгэн үйл ажиллагаагаа мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулдаг нь бидний амжилтын цөм юм.

Та биднээс хамгийн сайн тээврийн чиглэл, хугацааны болон үнийн саналыг авах болно. Тиймээс бид үйлчилгээгээ дэлхийн хаанаас ч импорт, экспорт, транзитаар явах бүтэн болон хөргөлттэй контейнэр, түүвэр ачаа, задгай ачаа, аюултай ачаа зэрэг бүх төрлийн ачааны тээвэрлэлтийг гүйцэтгэлийн ижил түвшинд хэрэглэгчдэд хүргэж байх зорилгодоо тууштай ажилладаг.

Тус компани зах зээлээ мэдэрсэн, хэрэглэгчдэдээ чиглэсэн уян хатан нөхцөл, үнэ бүхий үр дүнтэй тээвэрлэлтийг зохион байгуулж зуучладаг. Үйлчлүүлэгчидээ хүссэн мэдээллээр нь цаг түхайд нь хангаж таны ачаа бүрт анхаарч ажиллах нь бидний арга барил юм.


Бидний Түүх